Монголын Банк Бус Санхүүгийн салбарынхан ширээний теннисний аваргаа тодрууллаа
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 11-р сарын 10, Бямба гариг, 10:04

МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ний тэмцээнийг дөрөв дэх жилдээ буюу 2012 оны 10 сарын 14-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд холбооны гишүүнчлэлтэй 15 орчим ББСБ-уудын 30 гаруй тамирчид болон Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид урилгаар оролцож ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд авхаалж самбаагаа сорилоо.

2012 ОНЫ ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР

Ганцаарчилсан /эрэгтэй/

I байр: Ашидтүвшин финанс ББСБ – Ч.Сайхал /хошой аварга/
II байр: Санхүүгийн зохицуулах хороо – Наранцэцэг
III байр: Мобифинанс ББСБ - Мөнхтуяа

Ганцаарчилсан /эмэгтэй/

I байр: Санхүүгийн зохицуулах хороо - Мандуул
II байр: Монголын санхүүгийн групп ББСБ – Наранхүү /өмнөх жилийн аварга/
III байр: Мобифинанс ББСБ – Нямбаатар

Багийн нийт оноогоор Санхүүгийн зохицуулах хороо шалгарч, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН-ээр тодорлоо.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 10, Бямба гариг, 10:07
 

Гишүүний хэсэг