Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд МОД тарилаа
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 11-р сарын 10, Бямба гариг, 10:10

2012 оны 10 сарын 13-ны Бямба гаригт буюу БҮХ НИЙТИЙН МОД ТАРИХ өдрөөр МББСБХолбоо, нийт ББСБ-ууд болон Монгол банкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд 100 гаруй мод тарилаа.

Энэ ажиллагааг эхлүүлэх нээлтийн ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлсэн.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь мянга гаруй га талбай бүхий маш том цэцэрлэгт хүрээлэн болохоор төлөвлөж байгаа бөгөөд одоогоор эхний 30 га-д мод тарьж байна. Зохион байгуулалттайгаар мод тарьж эхэлснээс хойш монголчууд 4.9 сая мод тарьсан байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой хэсгийг байгууллага, компани, хамт олон тус тусдаа сонгон авч мод тарьж тохижуулах боломжтой юм байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 10, Бямба гариг, 10:12
 

Гишүүний хэсэг