СЗХ-ны ээлжит хурал дээр МББСБХолбоог танилцууллаа
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 11-р сарын 10, Бямба гариг, 10:15

2012 оны 10 сарын 25-ны өдөр болсон СЗХ-ны ээлжит хуралдаанд МББСБХолбооны удирдлагууд оролцож банк бусын салбар болон МББСБХолбооны талаарх танилцуулгаар илтгэл тавилаа.

Хуралдаанд: СЗХорооны дарга Д.Баярсайхан, СЗХорооны гишүүд болон холбогдох газар хэлтсийн дарга нар, Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх, Стратегийн хорооны гишүүн С.Ганболд, Сургалтын хороон дарга Б.Батдорж нар оролцлоо.

Илтгэлд: МББСБХолбооны танилцуулга, гишүүнчлэл, Банк бусын салбарт тулгамдаж буй асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд танилцуулга хийсэн бөгөөд СЗХ-ноос ББСБ-ууд болон банк бусын салбарын үйл ажиллагаа, МББСБХолбоог чадавхижуулах хүрээнд идэвхитэй хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Мөн түүнчлэн Монгол банкны Хяналт, шалгалтын газрын захирал, СЗХ-ны орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэнгээр ахлуулсан “АЖЛЫН ХЭСЭГ” –ийг СЗХ болон МББСБХолбооны тус бүр 3, 3 хүний төлөөлөлтэйгээр байгуулахаар боллоо. Уг ажлын хэсгээр банк бус санхүүгийн салбарт тулгамдаж байгаа асуудлууд дээр үр дүнтэй нарийвчилсан судалгаа хийж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх юм.

Тулгамдаж буй асуудлуудад: ББСБ-уудад санхүүжилт татах боломжийг нээх, Холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Холбооны үйл ажиллагааг сайжруулах асуудлууд.

 

Гишүүний хэсэг