Мэндчилгээ
PDF
Хэвлэх
И-мэйл

Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

2015 онд салбарын хөгжлийн төлөө, нийт гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө Холбоотойгоо байнга хамтран ажиллаж, чин сэтгэлээсээ дэмжиж, оролцож, дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа хөгжиж ирсэн гишүүн байгууллагууддаа гүн талархалаа илэрхийлье.

Холбоо маань 2015 онд салбарынхаа ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж, өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа бүрэн хангаж ажиллалаа.

ББСБ-уудын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд гадаад, дотоодын нийт  12 удаагийн сургалт зохион байгуулж, Олон улсын улсын сургалтыг эх орондоо зохион байгуулж, Люксембургийн сангаас санхүүгийн дэмжлэг авч, ББСБ-ууд хууль эрх зүйн орчиныг сайжруулах, Төрийн байгууллагаас гаргаж буй хууль давсан бодлогын шийдвэрийг эсэргүүцэх, салбарын нийтлэг эрх ашгаа хамтран хамгаалах чиглэлд олон ажлуудыг төлөвлөн, хийж гүйцэтгэлээ.

Холбоонд гишүүдийн итгэх итгэл илт сэргэж, ирээдүйн үнэт зүйлс, салбарын хөгжил, дэвшилийн төлөө хамтран ажиллахаар 35 ББСБ шинээр элсэн орж нийт гишүүдийн тоо өнөөдөр 160-д хүрээд байна.

Монгол улсад нийт 450 ББСБ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас хөдөө орон нутагт 50 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. 2015 оны 3-р улирлын байдлаар ББСБ салбарын нийт өөрийн хөрөнгө 424 тэрбум, нийт актив 623 тэрбум төгрөг болж 636,000 зээлдэгч, харилцагчтай болсныг дуулгахад таатай байна.

МББСБХ нь бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрээс үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жигд, тогтвортой болгох замаар улс орныхоо нийгэм эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Бидэнтэй хамтран ажилладаг нийт байгууллага, хувь хүмүүс, зөвлөлийн гишүүд, хамтран зүтгэгч ББСБ-ын хамт олон, удирдлагууд, хэрэглэгч, харилцагчиддаа ажил үйлс нь улам дэлгэрч, одтой хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилж байна. Нийтлэг эрх ашиг, сонирхол нэгтэй, нэг салбарт хамтран зүтгэгч, мэргэжлийн холбооны гишүүн танд ирж буй ондоо Холбоогоо улам бүр хүчирхэгжүүлэн, идэвхи санаачлагатай ажиллахыг хүсье.

МББСБХолбооны Ерөнхийлөгч
БИД ББСБ ТУЗ-ын дарга А.АЛТАНСҮХ

 

Гишүүний хэсэг