Монголын банк бус санхүүгийн Байгууллагуудын холбооны Шагналын журам
PDF
Хэвлэх
И-мэйл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбоо /цаашид “Холбоо”гэнэ/-ны гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, суртачилах, Холбооны гишүүн шилдэг байгууллага, ажилтныг сонгон шалгаруулж, Холбооны болон бусад байгууллага, төрийн шагналд тодорхойлох, шагнаж урамшуулахтай холбогдон үүсэх харилцааг энэ журам /цаашид “Журам”гэнэ/-аар зохицуулна.

1.2 Санхүүгийн салбарын байгууллага, ажилтны эрхэлсэн ажлын ололт амжилт, үр бүтээлийг гол шалгуур үзүүлэлт болгохын зэрэгцээ тухайн салбарт оруулсан бодит хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан байдал, ач холбогдол бүхий үүрэг биелүүлсэн зэргийг харгалзан үзэх зарчмыг баримтална.

1.3 Холбооны гишүүн байгууллага, түүний ажилтан, албан хаагчийг шагналд тодорхойлох, сонгон шалгаруулах, шагнаж урамшуулах ажиллагааг Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүйг хавсралт файлаас уншина уу.

 

Гишүүний хэсэг