Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны дүрэм
PDF
Хэвлэх
И-мэйл

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Оноосон нэр: Холбооны албан ёсны нэр Монгол хэл дээр, “МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО”, товчилбол “МББСБХ”, Англи хэл дээр “MONGOLIAN NON-BANKING FINANCIAL INSTITUTIONS ASSOCIATION”, товчилбол “MNBFIA” болно.

1.2. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (цаашид “Холбоо” гэх) нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр Банк, Санхүүгийн тодорхой үйл ажиллагаа эрхэлж буй Банк Бус Санхүүгийн байгууллагуудыг сайн дураар нэгтгэсэн, Төрөөс хараат бус, Бие даасан, Ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.

1.3. Холбоо нь Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

1.4. Холбооны албан ёсны хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Төмөрчний гудамж, EXE плаза төвийн 2-р давхарт Утас: 325514 Факс: 325514 Веб сайт: www.bbsb.mn /2012 оны 02 сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрээр өөрчилөв./

1.5. Холбооны дүрмийг анхлан баталсан 2002 оны 11-р сарын 08-ны өдөр нь Холбоог үүсгэн байгуулсан өдөр байх бөгөөд зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

1.6. Холбоо нь өөрийн нэр бүхий тамга, тэмдэг, билэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Дэлгэрэнгүйг хавсралт файлаас уншина уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Holboonii DUREM.pdf)Холбооны дүрэмФормат: PDF;137 Kb
 

Гишүүний хэсэг