МББСБХолбооны Удирдах Зөвлөлийн хурлын дэгийн журам
PDF
Хэвлэх
И-мэйл

Нэг. Хурлын дэг

1.1 Удирдах зөвлөлийн хурлыг МББСБХолбооны ерөнхийлөгч даргална. Түүний эзгүйд болон түүний чөлөөт цагт хурлыг Удирдах Зөвлөлийн / УЗ / гишүүдийн ердийн олонхийн санал авсан гишүүн удирдан явуулна.
1.2 Хурлаар хэлэлцэх асуудлыг Холбооны дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцсан хороон даргын саналаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн оруулна. Хурлаас нэг хоногийн өмнө хэлэлцэх асуудлыг УЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн байна.
1.3 УЗ-ийн хуралд гишүүн ББСБ-ууд оролцох эрхтэй ба тухайн ББСБ-ыг төлөөлөх эрх бүхий этгээд байх ба ажиглагчийн статустай байна. Санал хүсэлтээ УЗ-ийн хурлын “Бусад асуудал” гэсэн хэсэгт гаргана.
1.4 УЗ-ийн хуралд УЗ-ийн гишүүн ББСБ-аас нэг хүн төлөөлөх эрхтэйгээр оролцох ба нэгээс илүү хүн оролцохоор бол зөвхөн ажиглагчийн статустай оролцож болно.
1.5 УЗ-ийн хурал хяналтын зөвлөлийн гишүүдийг оролцуулан хуралдаж болох ба түүнийг хурал даргалагч хуралдаанаас өмнө шийдсэн байх ба хурлаар хэлэлцэх асуудлыг нэг хоногийн өмнө хүргүүлсэн байна.
1.6 Хяналтын зөвлөлийн гишүүд УЗ-ийн хуралд оролцохдоо шийдвэр гаргах саналын эрхгүй ба хурлаар хэлэлцэгдэх бүх асуудалд өөрийн байр суурь саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
1.7 Хурал даргалагч тухайн хурлаар хэлэлцэж буй асуудлын ач холбогдол, хурлын ачаалал зэргээс хамааруулан санал, шүүмжлэл тавих үргэлжлэх хугацааг тогтоох, асуулт тодруулга авах зэргээр тухайн нөхцөл байдалд тохируулан зохион байгуулна.
1.8 Хуралд оролцогчид харилцан бие биенээ хүндэтгэн, асуудалд ажил хэрэгч, зарчимч байр суурьнаас хандан соёлтой оролцоно.
1.9 Хуралдааны үйл явц, зохион байгуулалттай холбоотой хуралдаан даргалагчийн шаардлагыг оролцогчид биелүүлэх үүрэгтэй.

Дэлгэрэнгүйг хавсралт файлаас уншина уу.


Attachments:
FileТайлбарFile size
Download this file (hurliin_juram.pdf)МББСБХолбооны Удирдах Зөвлөлийн хурлын дэгийн журамФормат: *.PDF69 Kb
 

Гишүүний хэсэг