МББСБХолбооны гишүүний ёс зүйн дүрэм
PDF
Хэвлэх
И-мэйл

МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН
БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ
ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 МББСБХолбооны гишүүн ББСБ нь Холбооны дүрэмд заасан эрхээ эдэлж, үүргээ хүлээн холбооны өмнөө тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, холбооноос олгосон эрхийн дагуу бусад төрийн болон төрийн бус байгууллагад төлөөлөх, дүрэмд заагдсан үндсэн чиглэлийн дагуу хийж гүйцэтгэж буй ажил, арга хэмжээнд оролцохдоо баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх, хэм хэмжээг зөрчсөн гишүүнд хариуцлага хүлээлгэх, шийдвэрлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2 Энэхүү дүрэм нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг зохицуулахаар тусгаагүй бөгөөд ёс зүйтэй ажиллах талаар чиглэл, зөвлөмжөөр нэн тэргүүнд хангана. Бусад холбогдол бүхий эрх зүйн акт, дүрэм журам, бодлогын бичиг баримт нь энэхүү дүрэмд хамаарал бүхий заалтуудад тусгагдсан болно. Гишүүн байгууллагуудын бизнесийн хамтрагчид, гишүүн байгууллагуудыг зах зээлд төлөөлж ажилладаг бусад зөвлөх болон мэргэжлийн байгууллагууд, гэрээт байгууллагууд салбарын зах зээлд ажиллах хугацаандаа энэхүү ёс зүйн дүрмийн заалтуудыг хүлээн зөвшөөрч ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар авна уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Гишүүний ёс зүйн дүрэм.pdf)Гишүүний ёс зүйн дүрэм.pdf 139 Kb
 

Гишүүний хэсэг