ББСБ-ын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг нээх ажлын хэсгийн урьдчилсан шийдвэр гарлаа
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 11-р сарын 26, Даваа гариг, 08:05

2012 оны 11 сарын 15-ны өдөр СЗХ болон МББСБХолбооны хамтарсан “ББСБ-ЫН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭХ АЖЛЫН ХЭСЭГ” –ийн 2 дахь хурал амжилттай болж өндөрлөлөө.

 

Тус ажлын хэсэг нь ББСБ-уудад шинэ үеийг нээх, шинэ боломжийг олгох маш үр дүнтэй, түүхэн ажлыг хийж гүйцэтгэлээ. Өнөөдрийн хуралдаанд СЗХороо болон МББСБХолбооны ерөнхийлөгч А.Алтансүх, стратегийн хорооны гишүүн Н.Будбаяр нар оролцож ажиллаа.

 

Зохистой харьцаануудыг зөөллөх ажлын хүрээнд:

  1. Итгэлцэл татах боломжийг - Өөрийн хөрөнгийн 80% хүртлэх хэмжээнд татах боломжтой байдлаар;
  2. Итгэлцлийн хугацааг 1 жил байсныг 6 сараас доошгүй хугацаанд гэж өөрчилөхөөр урьдчилсан байдлаар тохиролцлоо;
  3. Өрийн бичиг гаргах боломжийг Өөрийн хөрөнгийн 50%-р гаргах боломжтой зэрэг эхний хувилбаруудад тогтоод байна.

Итгэлцэл өрийн бичиг 2 нийлээд ӨХ-н 80%-иас хэтрэхгүй байсныг - энэ хуралдаанаар итгэлцэл өрийн бичиг татах боломжийг ӨХ-н 130%-иар татах байдлаар урьдчилан тохиролцлоо.

ИТГЭЛЦЭЛ + ӨРИЙН БИЧИГ < 80% байсныг
ИТГЭЛЦЭЛ + ӨРИЙН БИЧИГ < 130% болголоо

Дотоодын аж ахуй нэгжүүдээс санхүүжилт татах боломжийг эрхзүйн зохицуулалтын хүрээнд нарийвчлан судалж тусад нь авч үзэхээр түр хойшлууллаа. Ажлын хэсгийн гаргасан үр дүнг ирэх 7 хоногт СЗХорооны гишүүдийн хурлаар эцэслэн батлахаар боллоо.




Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 27, Мягмар гариг, 04:26
 

Гишүүний хэсэг