МББСБХолбооны баг тамирчид “Банк хоорондын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-д ТУСГАЙ БАЙР эзэллээ
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 12-р сарын 04, Мягмар гариг, 05:40

Арилжааны банк болон санхүүгийн байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Банк хоорондын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” 11-р сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд сонирхолтой тоглолтуудаар дүүрэн болж өндөрлөлөө. Энэ жил Арилжааны банкууд, МББСБХолбоо, Дэлхийн банк зэрэг 10 гаруй байгууллагын 17 баг оролцлоо.

Тамирчдын сэтгэл догдлон хүлээдэг, ур чадвараа гайхуулан өрсөлддөг энэхүү тэмцээнд МББСБХолбоо урилгаар оролцож, анхны жилдээ тусгай байранд шалгарлаа.

Банк хоорондын гар бөмбөгийн тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөж байна. Мөн салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож тамирчидаа бэлдэж оруулсан БИД ББСБ, Транскапитал ББСБ, Төв хөгжил ББСБ, Мөстийн өвөр булаг ББСБ, МВ Кредит ББСБ, Кредит Монгол ББСБ зэрэг ББСБ-ууддаа талархсанаа илэрхийлье.

МББСБХолбоо нь спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнүүдэд баг тамирчдаа идэвхитэй оролцуулан, бүх нийтийн спортыг дэмжин ажиллахын зэрэгцээ, баг тамирчдаа дэмжин ажиллаж байгаа билээ. Иймд дараа дараагийн уралдаан тэмцээнд ББСБ-ууд идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байна.

2012 оны аваргуудад:

Эрэгтэй төрөлд:

  1. Худалдаа хөгжил банк

  2. Хаан банк

  3. Хадгаламж банк

  4. Голомт банк

Эмэгтэй төрөлд:

  1. Голомт банк

  2. Хаан банк

  3. Төрийн банк

  4. МББСБХолбооны багууд тус тус шалгарлаа.

 

Гишүүний хэсэг