ББСБ-ууд “1мин 1сая” цэнгээнт нэвтрүүлэгт оролцлоо
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 12-р сарын 04, Мягмар гариг, 05:47

МББСБХолбооны 10 жилийн ойг тохиолдуулан холбооны гишүүн ББСБ-ууд Монголын Үндэсний олон нийтийн ТВ-с гардаг “1 мин 1 сая” цэнгээнт нэвтрүүлэгт оролцлоо.

МББСБХолбооны 10 жилийн ой, Санхүүчдийн баярын өдрийг тохиолдуулан гишүүн ББСБ-уудынхаа ажилчдын авхаалж самбааг сорих, хөгжөөнт, цэнгээнт, уралдаант нэвтрүүлэгт АБТС, БИД, Газар партнерс, Женерал финанс, Монголын санхүүгийн групп, Кредит Монгол, Очир Ундраа ОМЗ, Транскапитал, Фүжи холдинг, Экокапитал зэрэг ББСБ-ууд оролцлоо. Тэмцээн 10 үе шаттайгаар явагдсан ба Тэмцээний ялагчаар БИД ББСБ-н Н.Отгонхүү шалгарч 1 сая төгрөгний эзэн боллоо. Нэвтрүүлгийг 2012 оны 12 сарын 16-ны Ням гаригт Телевизээр нэвтрүүлэх юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 12-р сарын 04, Мягмар гариг, 05:49
 

Гишүүний хэсэг