Итгэлцэлийн хугацаа 6 сар боллоо
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 12-р сарын 04, Мягмар гариг, 05:50

2012 оны 11 сарын 28-ны өдөр СЗХ гишүүдийн хурлаар СЗХ болон МББСБХолбооны хамтарсан “ББСБ-ЫН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭХ АЖЛЫН ХЭСЭГ” –ийн үр дүнг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тус ажлын хэсэг нь ББСБ-уудад шинэ үеийг нээх, шинэ боломжийг олгох маш үр дүнтэй, түүхэн ажлыг хийж гүйцэтгэлээ.

 

 

Зохистой харьцаануудыг зөөллөх ажлын хүрээнд:

  1. Итгэлцэл татах боломжийг - Өөрийн хөрөнгийн 80% хүртлэх хэмжээнд татах боломжтой байдлаар;

  2. Итгэлцлийн хугацааг 1 жил байсныг 6 сараас доошгүй хугацаанд гэж өөрчиллөө

  3. Өрийн бичиг гаргах боломжийг Өөрийн хөрөнгийн 50%-р гаргах боломжтой боллоо.

Итгэлцэл өрийн бичиг 2 нийлээд ӨХ-н 80%-иас хэтрэхгүй байсныг - энэ хуралдаанаар итгэлцэл өрийн бичиг татах боломжийг ӨХ-н 130%-иар татах байдлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

ИТГЭЛЦЭЛ + ӨРИЙН БИЧИГ < 80% байсныг
ИТГЭЛЦЭЛ + ӨРИЙН БИЧИГ < 130% болголоо

Ажлын хэсэгт орж ажилласан Монгол банкны Хяналт, шалгалтын газрын захирал, СЗХ-ны орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, СЗХорооны бичил санхүүгийн хэлтсийн дарга Оюунчимэг, газрын дарга Баянмөнх, хянан шалгагч Цогцэнгэл болон МББСБХолбооны ерөнхийлөгч А.Алтансүх, сургалтын хороон дарга Б.Батдорж, стратегийн хорооны гишүүн Н.Будбаяр нарт талархсанаа илэрхийлье.

 

Гишүүний хэсэг