ЗГХЭГазрын хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг томилогдлоо
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 12-р сарын 04, Мягмар гариг, 07:26

Шинэчлэлийн ЗГ-аас авч хэрэгжүүлж буй бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лицензийн тоог зохистой хэмжээнд хүртэл бууруулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл, лиценз бүрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий АЖЛЫН ХЭСГИЙГ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулсан билээ.

Уг ажлын хэсгийн санхүүгийн асуудал хариуцсан хэсэг 2012 оны 11 сарын 29-ны өдөр СЗХороон дээр хуралдаж холбооноос Холбооны ерөнхийлөгч, БИД ББСБ-ын захирал А.Алтансүх, АБТС ББСБ-ын захирал Э.Цолмон нар оролцож ажлын хэсгийн хуралдаанд Удирдах зөвлөлөөс гарсан саналуудыг танилцуулсан ба дараах шийдвэрт хүрлээ.

  1. Банк бус санхүүгийн чиглэлээр олгож буй 11 төрлийн тусгай зөвшөөрлийг ЗӨВХӨН НЭГ тусгай зөвшөөрлөөр, бусад зөвшөөрлийг ажил үйлчилгээгээр авдаг байхаар саналыг БСГ-ын Н.Оюунчимэг дарга гаргаж дэмжигдлээ. Ажлын хэсгээс ганцхан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл авдаг байдлаар, бусдыг нь тусгай зөвшөөрлөөс гаргахаар саналаа цааш нь хүргэхээр боллоо.

  2. Тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр олгодог, сунгадаг асуудлыг Холбооноос хугацаагүйгээр эсвэл ядаж 5, 10-н жилээр олгодог болгох санал оруулсан. Тухайн асуудалд тусгай зөвшөөрлөө сунгуулах байгууллагын хүсэлтээ тухайн үед нь үндэслэл тайлбартайгаар хүргэдэг байх тэгвэл хугацааг / 5,10 жилээр гэх мэт/ сунгах эрх зүйн боломжтойг ойлголцлоо.

 

Гишүүний хэсэг