Мэндчилгээ
Хэвлэх
шаблон интернет магазина joomla
Скачать шаблоны Joomla 3 на русском.
Спортивные Joomla 3 шаблоны.

Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

МББСБХ-ны эрхэм гишүүд, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчид, энэ салбарт хүчин зүтгэж ирсэн нийт байгууллагууд та бүхний амрыг эрин мэндчилье.

2018 онд Холбоо нь үндсэн зорилго, чиглэлийнхээ хүрээнд төлөвлөсөн ажил болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг амжилттай шийдвэрлэж ажиллажээ.

Гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс холбогдох төрийн захиргааны байгууллагууд болон хуулийн этгээдүүдэд ББСҮА тухай хууль журманд байр сууриа илэрхийлэх, татвартай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, санхүүгийн технологид шинээр үүсч буй нөхцөл байдлыг оновчтой шийдэл болгох, шудрага өрсөлдөөнийг дэмжиж ББСБ-уудын хэвийн үйл ажиллагааг доголдуулах арга хэмжээнүүдийг таслан зогсоох гэх мэт ажлуудыг гүйцэтгэж үр дүнтэй ажилласан байна.

Нийт 539 ББСБ-уудад, үүнээс Холбооны 200 гишүүн, мэргэжлийн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, салбарын холбогдох мэдээллээр тогтмол хангаж ажилсанг дурдахад таатай байна.

ББСБуудын нийт актив 32.5 хувиар өсөн 1.3 их наяд төгрөгт хүрч, чанаргүй зээл 9.6 хувь болж 3.1 хувиар буурч, 1.6 сая харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэсэн, олон талаараа нийгэм эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан санхүүгийн зах зээлд улам хүчирхэг салбар болжээ.

Холбоо цаашид гишүүддээ хүргэх үйлчилгээндээ дүн шинжилгээ хийж, эрхэм зорилгынхоо хүрээнд эрх тэгш хүртээмжтэй үйл ажиллагааг эрхэмлэн ажиллах болно.  Харилцагчийн эрэлтэд нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн шийдлүүд, бичил санхүүгийн хүртээмжийг улам ихээр дээшлүүлэх ажлуудыг гишүүд болон хамтран ажилладаг байгууллагуудтайгаа мэргэжлийн ёс зүйтэй, зөв засаглал болон комплаенстайгаар хамтдаа шийдвэрлэх болно.

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, эрч хүч бэлгэлж ирсэн Эрхэм холбооны гишүүд, хамт олон, хамтран ажилладаг байгууллагууддаа чинь сэтгэлийн талархал дэвшүүж ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

МББСБХолбооны Ерөнхийлөгч
Транскапитал ББСБ гүйцэтгэх захирал З.АЛТАНЗУЛ

 
игры для девочек.
новые игры про снежка.