Азийн санхүүгийн форумд урьж байна !
Хэвлэх
шаблон интернет магазина joomla
Скачать шаблоны Joomla 3 на русском.
Спортивные Joomla 3 шаблоны.
Бичсэн Ariuntugs   
2019 оны 10-р сарын 01, Мягмар гариг, 09:04

Азийн санхүүгийн форумд урьж байна !

Монголын ББСБ-уудын Холбоо нь Дэлхийн бичил санхүүгийн төв (Microfinance centre)-ийн албан ёсны гишүүн бөгөөд азийн бичил санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг солилцох, олон улсын шилдэг туршлагыг судлах, ББСБ-ууддаа нэвтрүүлэх, бичил санхүүгийн хамгийн томд тооцогдох энэхүү чуулга уулзалтанд жил бүр ББСБ-уудаа хамруулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн билээ.

Энэ жилээс эхлэн анх удаа Азийн санхүүгийн форум AFIF-2019 -д оролцохоор төлөвлөж байна.

Хурал: 2020 оны 01 -р сарын 22-23-ны өдрүүдэд Тайланд  улсын Бангкок хотноо болно.

Зардал: Урьдчилсан тооцоогоор Холбооны гишүүн ББСБ бол 25%, 10.25-ны дотор эрт бүртгүүлэх тохиолдолд 25%-ын хөнгөлөлт эдлэх тохиолдолд 1 оролцогчийн зардал 300$  байна. Энэ нь зөвхөн форумын бүртгэлийн хураамж бөгөөд зочид буудлын төлбөр нэмэлтээр гарах болно. Онгоцны тийзийг оролцогчид өөрсдөө захиалах болно.

Холбооны гишүүн бус ББСБ болон -с хойш бүртгүүлэх оролцогчийн хувьд үнэ өөрчлөгдөхийг анхаарна уу. Бүртгүүлсний дараа цуцлагдах тохиодолд хугацаанаас хамаараад буцаан олголт хийхдээ 30-100% шимтгэл авдгийг анхаараарай.

Бүртгэл: 2019.10.25-ны өдөр дуусах тул бүртгэлийн хуудас болон гадаад пасспортны хуулбарыг Холбооны 8802-4181 утсаар болон nasandelger@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү.

Хурлын дэлгэрэнгүй мэдээллийг -https://www.afiforum.com/speakers-old-1 с авна уу. Хөтөлбөр бүртгэлийн хуудсыг хавсаргалаа.

 
игры для девочек.
новые игры про снежка.