• Home
  • Банк бус санхүүгийн байгууллагын харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын дэмжлэг авах боломжтой боллоо

Банк бус санхүүгийн байгууллагын харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын дэмжлэг авах боломжтой боллоо

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Транскапитал ББСБ-н Гүйцэтгэх захирал З.Алтанзул нар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд Транскапитал ББСБ-ын харилцагч барьцаа хөрөнгийн дутагдалтайгаас хүссэн зээлээ авч чаддаггүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид богино хугацаанд батлан даалтад хамрагдах, санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаж, банк бус санхүүгийн байгууллагын харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалтын үйлчилгээ хүрэх нөхцөлийг нээж өгсөн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа байлаа.
Зээлийн батлан даалтын сан болон Транскапитал ББСБ нь эмэгтэй бизнес эрхлэгч, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, орон нутагт үйлдвэр эрхлэгчдийг дэмжих олон шинэ бүтээгдэхүүн гаргах, батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.