• Home
  • БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монголын ББСБын Холбооноос Банк, Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг, Онлайн сургалт хариуцсан менежер Б.Ууганхүү нартай уулзалт хийн өнгөрсөн жилүүдийн хамтын ажиллагааны үр дүн, 2022 оны сургалтын төлөвлөгөө, төлбөрийн талаар ярилцсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. Хамтын ажиллагааны хүрээнд Банк бус санхүүгийн салбарын шаардлагад нийцсэн хүний нөөцийг чадавхижуулан хөгжүүлж, комплаенсийн ажилтнуудыг сургаж, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэн, хүртээмжийг сайжруулж, жил ирэх тутам сургалтын чанар чансааг дээшлүүлэн ажилласаар ирсэн билээ. ББСБ ын олон ажилтан тус академийн сургалтанд сууж ихээхэн мэдлэг олж авдаг билээ. 2022 оны сургалтын төлөвлөгөө, төлбөрийн тал дээр маш дэлгэрэнгүй хамтарсан төлөвлөгөө гаргахаар ярилцлаа. Нээлттэй сайхан яриа өрнүүлсэн Г.Бумчимэг захиралд талархлаа илэрхийлж ажилд нь амжилт хүсье…