2020 оны гуравдугаар улирлын байдлаар банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ДНБ-нд эзлэх хувь 14%-д хүрсэн болохыг Санхүүгийн зах зээлийн 2020 оны гуравдугаар улирлын тоймыг СЗХ-ноос танилцуулах үеэр онцоллоо.
Үүнд, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ голлон нөлөөлжээ.
Санхүүгийн зах зээлийн мэдээллээс харвал
Тодруулбал,
- 85.4% нь хувьцаа хэлбэрээр
- 13.1% нь компанийн бонд
- 1.4% нь Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гарсан аж.
Харин д Салбарын нөөц сангийн хэмжээ 180.5 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 6.3%-аар өссөн гэдгийг мэдээлэв.
533 ББСБ нийт 2.6 сая харилцагчдадаа үйлчилгээ үзүүлсний 90% нь финтекээр зээл авжээ. Түүнчлэн 2020 оны гуравдугаар улирлын байдлаар Тус салбарын зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөгт хүрээд байна.
Харин чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өсөж, 9.4 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 2 пунктээр буурч 0.9%-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар ББСБ-ын нийт зээлдэгчдийн тоо 551,977-д хүрээд буй.
ХЗХ-дын тоо өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч 248-д хүрсэн бөгөөд 73,182 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрсэн бахадгаламжийн хэмжээ 163.6 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байгаа аж.
Түүнчлэн тайлант улиралд 16.8 их наяд төгрөгийн алт, мөнгө худалдан авч, 291.3 тэрбум төгрөгийн алт, мөнгөний борлуулалт хийжээ.
Түүнчлэн үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид 450.1 сая төгрөгийн алтан эдлэл, 146.3 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан авч, 751.6 сая төгрөгийн алтан эдлэл, 257.6 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан борлуулсан байна.
эх сурвалж: ikon.mn