• Home
  • “ББСБ-ЫН УДИРДЛАГУУДАД” ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.

“ББСБ-ЫН УДИРДЛАГУУДАД” ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.

“ББСБ-ЫН УДИРДЛАГУУДАД” ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2020.10.07-09-ний өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Банк санхүүгийн академийн байранд амжилттай  зохион байгуулагдлаа.

Гурван өдөр үргэлжилсэн энэ сургалтаар харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг хэрхэн мэдээлэх тухай, ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар хичээлийг Хороо болон Холбооны мэргэшсэн багш нар заасан.

Сургалтанд нийт 24 ББСБ-ын гүйцэтгэх захирал, удирдлагууд хамрагдсан. 

Цаашид Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л ББСБ-уудын удирдлагуудыг хамруулж, сертификатжуулахыг зорьж байгаа бөгөөд СЗХ-той хамтран сургалтанд хамрагдаж сертификат авсан хүмүүсийг нэгдсэн бүртгэлд оруулж байна.