• Home
  • Дансны дугаараа цээжлэх шаардлагагүй боллоо

Дансны дугаараа цээжлэх шаардлагагүй боллоо

Дансны дугаараа цээжлэх шаардлагагүй боллоо

Үндэсний төлбөрийн шийдэл Монпэй нь Монголбанкны “Автомат Клиринг Хаус” системд холбогдон, бага дүнтэй банк хоорондын гүйлгээг орон зай цаг хугацаа үл хамааран хормын дотор шилжүүлэх боломжтой болсон билээ. Харин одоо энэхүү системийн дэд систем болох “Дансны нэгдсэн сан”-г Монголбанк нэвтрүүлж буй бөгөөд үүнд Мобифинанс ББСБ нь финтек салбараас анхлан Үндэсний төлбөрийн шийдэл Монпэй-г нэвтрүүллээ.

Энэхүү дэд системийг нэвтрүүлснээр Монпэй данс эзэмшигчид “Дансны нэгдсэн сан”-д өөрийн Монпэй дансаа орлох утасны дугаар, и-мэйл хаяг, фэйсбүүк, твиттер болон Линкэдин (Linkedin) хаяг гэсэн дахин давтагдашгүй мэдээллээсээ сонгон бүртгүүлэх юм. Ингэснээр цаашид банкны данснаас Монпэй дансанд мөнгө шилжүүлэхэд Монпэй дансны 11 оронтой дугаарыг мэдэх, цээжлэх шаардлагагүй бөгөөд гагцхүү дээр дурдсаны дагуух сонгогдсон мэдээллээр хялбар, хурдан, найдвартай мөнгөн шилжүүлэг хийх боломж тун удахгүй бүрдэнэ.

Монпэй үйлчилгээ нь үүрэн холбооны дэвшилтэт технологид суурилсан учир хэрэглэгч Та бүхнийг гар утасны дугаараа “Дансны нэгдсэн сан”-д бүртгүүлэхийг илүүтэй санал болгож байна.

Get 30% off your first purchase

X