Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо энэ Зургадугаар сарыг “Санхүү технологийн хорооны сар” болгон зарласантай холбоотойгоор 2022 оны 6-р сарын 09-ны өдөр “Исо Ай Тех Монголиа ХХК” болон “Хай Пэймэнт Солюшнс ХХК”-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах цахим танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.
1. 14:30-15:30 цагийн хооронд “Исо Ай Тех Монголиа ХХК”-ны “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 27001:2013 стандарт”-ыг танилцууллаа.
2. 15:30-16:00 цагийн хооронд “Хай Пэймэнт Солюшнс ХХК”-ийн бүтээгдэхүүн болох “Token буюу картын мэдээлэл хадгалах үйлчилгээ”-нд тулгуурлан зээлийн эргэн төлөлтийг автоматаар татах тухай бизнесийн танилцуулга хийгдлээ.