• Home
  • “КОМПЛАЕНС ТУР” БОЛЛОО

“КОМПЛАЕНС ТУР” БОЛЛОО

“КОМПЛАЕНС ТУР” БОЛЛОО
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны дэргэдэх Комплаенсын мэргэжлийн зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч Комплаенсын чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж буй талаараа туршлага хуваалцлаа.
Инвескор ББСБ ХК нь Комплаенсын удирдлагын тогтолцооны хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагааг хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын дүрэм журамд нийцүүлэн ажиллахын зэрэгцээ олон улсын стандарт, сайн туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн харилцагчдадаа санхүүгийн үнэ цэнтэй, урт хугацааны, эрсдэлгүй үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилладаг билээ.
Үүний хүрээнд Комплаенсын мэргэжлийн зөвлөлөөс зохион байгуулсан “Комплаенс Тур” хөтөлбөрийг дэмжин ажиллаж тус зөвлөлийн гишүүн байгууллагууд болох ББСБ-үүдийн төлөөллийг хүлээн авч өөрийн байгууллагад амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж буй Комплаенсын тогтолцоо, түүнд оролцогч талуудын хариуцлага, чиг үүргийн хуваарилалт, холбоотой журмууд болон дотоод хяналтын хөтөлбөрийг хуульд дүрэмд нийцүүлэхээс гадна хэрхэн өөрийн байгууллагын нөхцөл байдал болон бизнесийн онцлогтоо тохируулан боловсруулах, хэрэгжилтийг нь үр дүнтэйгээр хангуулах, эрсдэлд суурилсан хандлагаар эрсдэлийг үнэлэх, түүнийг удирдах талаар, мөн цаашлаад ажилтнуудад мэдлэг ойлголт өгөх сургалт, таниулах ажлыг хэрхэн зохион байгуулж үр дүнг хэмждэг талаарх мэдээлэл, туршлагаасаа хуваалцлаа. Цаашид Инвескор ББСБ нь Комплаенсын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй дэмжин хамтран ажиллах, туршлага хуваалцах, салбарын ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэхтэй холбоотой сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд манлайлан оролцох болно гэдгээ тус арга хэмжээний үеэр илэрхийлсэн.
“Комплаенс Тур”-г амжилттай зохион байгуулсан МББСБХолбооны Комплаенсын Хороо, Инвескор ББСБ-н нийт хамт олонд талархал илэрхийлье.