• Home
  • КОМПЛЕАНСИЙН ЭРСДЭЛИЙГ УДИРДАХУЙ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

КОМПЛЕАНСИЙН ЭРСДЭЛИЙГ УДИРДАХУЙ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

КОМПЛЕАНСИЙН ЭРСДЭЛИЙГ УДИРДАХУЙ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МББСБХолбоо болон Санхүүгийн боловсролын HUB энэ онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичигт комплаенсийн ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх гэх зорилтын хүрээнд “Комплеансын эрсдэлийг удирдахуй” панел хэлэлцүүлгийг 2021 оны 12 сарын 07-ны өдөр танхим, онлайнаар зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбаруудад эрсдэлд суурилсан аргачлалыг хэрхэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, хуулиар хүлээсэн үүрэг, ФАТФ-ын зөвлөмж, стандартыг үр дүнтэй биелүүлэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг олох, нэгдсэн ойлголттой болох юм. 

Панел хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн боловсролын HUB, МББСБХолбоо, Монголын комплаенсийн холбоо, Олон улсын комплаенсийн холбоо, И Зэт Би ББСБ хамтран зохион байгуулсан. СЗХ-ны зохицуулалттай 6 салбарын удирдлага төлөөллүүд дараах сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлсэн.

  • Комплеансын эрсдэлийг тодорхойлох, үнэлэх
  • Харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, анхаарах асуудлууд: /УТНБЭ, эцсийн өмчлөгчийг тодорхойлох, халхавч байгууллагууд, өндөр эрсдэлтэй салбар/  
  • Сэжигтэй үйлдэл , гүйлгээг илрүүлэх, мэдээлэх нь сэдвээр санал солилцлоо.