• Home
  • МББСБХОЛБООНД ЕСДҮГЭЭР САРД 4 ББСБ-УУД ШИНЭЭР ГИШҮҮН БОЛОН ЭЛСЛЭЭ.

МББСБХОЛБООНД ЕСДҮГЭЭР САРД 4 ББСБ-УУД ШИНЭЭР ГИШҮҮН БОЛОН ЭЛСЛЭЭ.

МББСБХОЛБООНД  ЕСДҮГЭЭР САРД 4 ББСБ-УУД ШИНЭЭР ГИШҮҮН БОЛОН ЭЛСЛЭЭ.

Шинээр элсэж буй гишүүн ББСБ-ууддаа Холбооны Гүйцэтгэх захирлын зүгээс талархлын захидал, гишүүний батламжийн хамт хүргүүллээ. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье.

“ГРАНДФИН” ББСБ-ын

Гүйцэтгэх захирал С.Сурахбаяр танаа

Талархлын захидал…

Танд энэхүү талархлын захидал очих өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө “Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо”-ны гишүүнээр элсэж 200 гаруй ам бүлтэй айлын гишүүн болж байгаад холбооны Ерөнхийлөгч болон нийт ажилтан мөн хувиасаа талархал илэрхийлэн энэхүү захидлыг танд, танай хамт олонд бичиж байна.

2020 оны хоёрдугаар улирлын байдлаар бид системийн хэмжээнд 2.8 сая гаруй харилцагчид үйлчилж, 542-лаа болж нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгийг даваад байгаа билээ.

“Грандфин” ББСБ-ын ажилтан та бүхэн “МББСБХ”-ийн Алсын хараа болох “Хүчирхэг бичил санхүүгийн үйлчилгээ болон түншлэлийн нэгдмэл байдлаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна” гэдэгт гүн бат итгэж байна.

Та бүхний ажил өөдрөг өнгөтэй, амьдрал тань гэрэл гэгээ дүүрэн, ашиг орлого тань өндөр байхыг хүсэн ерөөе.

“Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо”

Гүйцэтгэх захирал Алтай МӨНХБАЯР

Get 30% off your first purchase

X