• Home
  • МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

                                                        МЭДЭГДЭЛ

 

Монгол Улсад “Ковид-19” цар тахал дотоодод илэрсэнтэй холбоотойгоор “Улсын Онцгой Комисс”-ын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар тэмдэглэлийг үндэслэн тогтоосон ТОГТООЛ-ын дагуу Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо, “ЛэндМн” ББСБ-тай хамтран арваннэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд гишүүдийнхээ дунд зохион байгуулахаар төлөвлөсөн “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах” тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Мөн ББСБ-ын нягтлан бодогч нарын ээлжит сургалт цуцлагдсаныг энэхүү мэдэгдлээрээ мэдэгдэж байна.

            “УОК”-оос гаргасан тогтоолын хөл хорио одоогоор 3 хоногийн хугацаатай байгаа ба цаашид хориог цуцалбал олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах товыг гишүүд та бүхэнд мэдэгдэх юм. Хөл хорионы хугацаа үргэлжилсэн тохиолдолд спорт, сургалтын арга хэмжээний хураамж, төлбөрийг тухайн ББСБ-д буцаан шилжүүлэх болно.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны нийт гишүүн ББСБ-ын удирдлага, ажилтан, албан хаагчид та бүхэн “УОК”-ын зөвлөмжийг чанд сахин дагахыг энэхүү мэдэгдлээрээ уриалж байна.

 

     Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо

Get 30% off your first purchase

X