Санхүүгийн салбарын хөгжлийг тодорхойлох дараагийн 100 байгууллагыг стратеги, манлайллаар шилдэг амжилтад хүрч, үйлчлүүлэгчдийн хүсч буй бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, салбарын хурдасгуур болсон байгууллагад тус шагналыг олгодог юм.
2001 оноос хойш 19 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Транскапитал нь бизнес эрхлэгчдэдээ бичил санхүүгийн үйлчилгээг Монгол орон даяарх 35 салбараар дамжуулан өргөн хүртээмжтэйгээр хүргэж байгаа билээ.
Бичил, жижиг дунд бизнес эрхлэгч та бүхэндээ бид санхүүгийн мэргэжлийн үйлчилгээг үнэ цэн бүхий санхүүгийн зөвлөгөөтэй хүргэхийн тулд олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгааг дурдахад таатай байна.
Манай байгууллагатай 19 жилийн турш хамтран ажиллаж буй эрхэм харилцагчид, бичил, жижиг бизнес эрхлэгчдэдээ талархал илэрхийлье!
Транскапитал – Тантай хамт Аз жаргалын төлөө!