• Home
  • ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны бүх гишүүдийн хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны дүрмийн 3.4-т “Удирдах зөвлөлийн гишүүд нь 2 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд тухайн гишүүний дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрх нь дуусгавар болно” гэж заасны дагуу энэ удаагийн бүх гишүүдийн хурлаар Удирдах Зөвлөлийн 6 гишүүнийг шинээр сонгох юм.

Та бүхэн холбооны дүрмийн 3.3.2-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзвэл УЗ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлнэ үү.  

Удирдах Зөвлөлийн гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна:

а.   Холбооны гишүүн ББСБ-г төлөөлөх бүрэн эрх бүхий удирдах дээд албан тушаалтан байх

б.   Уг албан тушаалтан нь банк, санхүүгийн салбарт 2-с доошгүй жил удирдах албан тушаал хашиж байсан, ямарваа ял шийтгэл хүлээж байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх.

в.   Мэргэжлийн ёс зүйтэй, сонирхлын зөрчилгүй байх

г.   Банк бус санхүүгийн салбарын хууль, эрх зүйн мэдлэгтэй байх

д.   Салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй байх.

е. Төлөөлж буй ББСБ нь холбооны гишүүнээр 2-оос доошгүй жилийн гишүүнчлэлтэй байх.

ё. Удирдах зөвлөлийн гишүүнээр нэр дэвших болон Удирдах зөвлөлийн гишүүн байх хугацаандаа улс төрийн намын аль нэг албан тушаалтан, сонгуульд нэр дэвшигч байх, аль нэг намыг төлөөлөхгүй байх.

Удирдах зөвлөлийн гишүүний шаардлагуудыг хангаж, нэр дэвших сонирхолтой ББСБ-ын удирдлагууд нэр дэвшигчийн анкет болон цаашид хийх ажлын төлөвлөгөөг  2021.04.24-ны дотор nasandelger@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү.

  Утас: 88024181