“AFIFORUM2020”

МББСБХ, СЗХ болон гишүүн байгууллагуудын төлөөлөл Тайландын нийслэл Банког хотод 2020 оны 01-р сарын 22, 23-ны өдрүүдэд Азийн санхүүгийн байгууллагуудын форумд амжилттай оролцлоо.Тус форум нь тогтвортой, байгаль орчинд ээлтэй, үр нөлөөтэй санхүүжилт үзэл баримтлалын хүрээнд болсон бөгөөд хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалт татагч, зээлдэгч, зээлдүүлэгч болон бичил санхүүгийн байгууллагууд, баталгаа гаргагч, олон улсын хөгжлийн байгууллага, техникийн туслалцаа үзүүлэгч зэрэг байгууллагын 550 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд оролцогчид хоорондоо бизнесийн харилцаа холбоо үүсгэх, туршлага солилцох, яриа хэлэлцээ хийх зэрэг өргөн боломжтой бөгөөд МББСБХ, СЗХ болон гишүүн байгууллагуудын төлөөллүүд үр дүнтэй уулзалтууд, харилцаа холбоо тогтоож амжилттай оролцов.

facebook Share on Facebook
Twitter Tweet
Follow Follow us