БАНК БУС САНХҮҮГИЙН САЛБАРТ “КОМПЛАЕНСЫН ЭРСДЭЛИЙГ УДИРДАХУЙ” Нээлттэй Хэлэлцүүлэг Зохион Байгуулагдлаа
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ФАТФ-ын зөвлөмж, стандартыг үр дүнтэй биелүүлэхэд Банк бус санхүүгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг олох, нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой “Комплаенсын эрсдэлийн удирдахуй” нээлттэй хэлэлцүүлэг 2023 оны 6-р сарын 29-ний өдөр Монгол Банкны хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлгийг нээж СЗХ-ны дэд дарга Н.Хүдэрчулуун, МББСБХолбооны Ерөнхийлөгч З.Алтанзул нар үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт ЦХХХЯ, СЗХ, СМА, Татварын ерөнхий газар, Терроризмтэй тэмцэх зөвлөл, АТГ, ЭЦА мөн 160 гаруй ББСБ-уудын төлөөлөл, Санхүүгийн боловсролын зангилаа ТББ, МББСБХолбооны Удирдах зөвлөл, түүний дэргэдэх Комплаенсын мэргэжлийн зөвлөл болон МКХолбоо, МФХолбоо, Хаанбанк, Монпэп ХХК-ийн төлөөлөл оролцлоо.
Хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн үйл ажиллагаа буюу комплаенсыг Банк бус санхүүгийн салбарт үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн болон ТББ, хувийн хэвшил мөн бусад оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаа дээр суурилсан харилцан мэдээлэл солилцох, мэдлэг олгох үйл ажиллагаанууд ихээхэн ач холбогдолтой болохыг оролцогчид онцлон дурьдаж, ойрын хугацаанд салбарын МУТСТ үйл ажиллагааг илүү сайжруулж, эрсдэл бууруулж ажиллах шаардлагатай гэж дүгнэлээ.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг ивээн тэтгэж, дэмжин ажилласан МББСБХолбооны Удирдах зөвлөлийн Комплаенсын хорооны гишүүн ТАФ ББСБ-ын хамт олондоо гишүүн байгууллагуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.