“ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГ”-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо салбарын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгын хүрээнд Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгтэй 2023 оны 6-р сарын 29-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.
Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага нь үйл ажиллагаандаа харилцан туслалцаа үзүүлэх, талуудын зохион байгуулах сургалт, судалгааны чиглэлээр хамтрах, тухайлбал ББСБ-ын салбар дах татварын зарим үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хамтран шийдвэрлэх гарц, шийдэл бий болгох чиглэлээр тогтвортой хамтран ажиллана.
МББСБХолбоо