УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА
2018-2020 онд Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан гишүүдийг хүлээн авч хүндэтгэлийн оройн зоог барилаа. Хүндэтгэлийн оройн зоогонд Холбооны одоогийн болон өмнөх үеийн Удирдах зөвлөлийн эрхэм гишүүд оролцож, хийж хэрэгжүүлсэн ажил, амжилт, дурсамжаа хуваалцсан нэгэн орой байлаа.
Өнгөрсөн хугацаанд Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэйгээр ажиллаж, Монголын банк бус санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүндэт:
АБТС ББСБ ТУЗ-ийн дарга Л.Чимгээ
Жуниор натур инвестмент ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг
Нэткапитал финанс корпораци ББСБ ТУЗ-ийн дарга Д.Сүндий
Мобифинанс ББСБ-ын Гүйцэтгэх захирал П.Цэен-ойдов
Монголын санхүүгийн групп ББСБ-ын гүйцэтгэх захирал Ө.Цолмонбаяр
Төгөл Инвест ББСБ гүйцэтгэх захирал З.Бямбасүрэн танд Холбооны бүх гишүүдийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье.