Сайн байцгаана уу,
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Холбоо Банк санхүүгийн академитэй хамтран “АСУУДАЛТАЙ ЗЭЭЛ БОЛОН НӨХЦӨЛ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА ЗЭЭЛТЭЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ” талаар онлайн сургалт зохион байгуулахаар боллоо.
Сургалтаар асуудалтай зээлийг хэрхэн удирдах, өөрийн байгууллагад учрах хохирол бага байх үед нь арга хэмжээ авч зээлийг барагдуулах эсвэл зээлдэгчид дахин боломж өгч, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөр хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдээс сонголт хийхэд зээлдэгчтэй хэрхэн харилцах практик ур чадварыг олгохын зэрэгцээ хууль эрх зүйн талаас анхаарах шаардлагатай суурь мэдлэг олгоно.
Хэзээ: 2020 оны 12-р сарын 4-ны өдрийн 10:00-13:30 цагтZOOM аппликейшнээр явагдана.
Бүртгэл: 12 сарын 02-ны дотор nasandelger@bbsb.mn хаягаар овог нэр, утасны дугаар, имэйл хаяг ирүүлнэ үү.
Төлбөр: Гишүүн ББСБ-30,000 төгрөг
Хавсралтаар сургалтын хөтөлбөр хүргүүлж байана. Та бүхэн хөтөлбөртэй сайтар танилцан сургалтандаа хамрагдаарай.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 54 hours
- Skill level All levels
- Language English
- Students 28
- Assessments Yes