Банк Бус Санхүүгийн Салбарын шилдгийг шалгаруулах “Алтан Од 2021” шагналын эздийг тодруулах үйл ажиллагаа шинэ оны босгоно дээр буюу 12 сарын 30-нд Blue Sky tower & hotel Crystal танхимд боллоо.
Шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Банк Бус Санхүүгийн Байгууллагын Газрын дарга Б.Итгэлсүрэн, Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн эрхэм гишүүд, Шилдгээр шалгарсан ББСБ-н удирдлага, Шилдэг ажилтан албан хаагчид хүрэлцэн ирсэн.
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо нь 2021 оныг нийт хамтран ажиллагч байгууллага, түүний харилцагчид хүргэх үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд “Хүртээмжтэй Санхүүгийн жил” болгон зарласан билээ. Энэхүү аяны хүрээнд өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ ялгарч 2.8 сая харилцагч хэрэглэгчиддээ хүрч үйлчилсэн нийт 534 ББСБ-ын, 3400 ажилтанууд дундаас дараах Шилдэг Банк Бус Санхүүгийн Байгууллага, Шилдэг ажилтнуудыг шалгаруулж “АЛТАН ОД” цомоор шагналаа.