“АМЬДРАЛ БЭЛЭГЛЬЕ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

“Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран жил бүр “Амьдрал бэлэглье” цусаа хандивлах аяныг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн “Амьдрал бэлэглье” аян есдүгээр сарын 16-18-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Өнгөрсөн жилийн аянд “МББСБХ”-ны гишүүн 20 ББСБ-ын 260 гаруй ажилтан албан хаагчид нэгдэн, 350 нэгж цус хандивласнаар 500 хүнийг эмчлэн, амьдрал бэлэглэх их үйлсэд хувь нэмрээ оруулсан билээ.
Дэлхий даяар тархаад байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж байгаа энэ хэцүү цаг үед “Амьдрал бэлэглье” аянд нэгдэж, Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан цусаа ханвидлахыг “МББСБХ”-ны гишүүн ББСБ-ынхаа нийт ажилтан, албан хаагч та бүхэнд уриалж байна.
Сайн үйлс бүхэн түм, бумаар аривжин дэлгэрэх болтугай
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо
Цус сэлбэлт судлалын үндэсний төв