“Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо” нийгмийн хариуцлагын хүрээнд “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе аян”-ыг 4 дэх жилдээ 2022 оны 6 сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дөрвөн жилийн хугацаанд нийт 71 ББСБ-ын 910 ажилтан албан хаагч оролцож 3000 хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭД байна. Энэ удаагийн аяны онцлог нь орон даяар зэрэг өрнөж Холбооны гишүүн 20 ББСБ-н 320 гаруй ажилтан хамрагдаж 1000 нэгж цуглуулснаар, 1000 хүнийг эмчлэх, тэдэнд амьдрал бэлэглэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.