• Home
  • “БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ҮЗҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА” ОНЛАЙН ХУРАЛ

“БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ҮЗҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА” ОНЛАЙН ХУРАЛ

“БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ҮЗҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА” ОНЛАЙН ХУРАЛ

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо – Капитрон Банктай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Банк Бус Санхүүгийн Байгууллагуудад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээ”-ний танилцуулах  Zoom хурлыг зохион байгууллаа.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр 2 талын хамтын ажиллагааны зорилгын хүрээнд хийгдэх болон хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулж бүх гишүүддээ амжилт хүслээ.

Капитрон банкийг төлөөлж:

  • Байгууллагын зээлийн хэлтсийн захирал У.Наранбаяр
  • Цахим банкны хэлтсийн захирал Х.Оюунгэрэл
  • Хөрөнгө удирдлагын газрын ахлах дилер Э.Ням-Очир
  • Байгууллагын харилцааны хэлтсийн менежер Б.Батхуяг нар ББСБ-уудад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга хийсэн

Танилцуулга хурлын зорилго нь:

  • Санамж бичгийн хүрээнд хийгдсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх харилцан мэдээлэл солилцох
  • Зорилтот зах зээлд давхардахгүй банкны бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцлийг Холбооны гишүүн ББСБ-ууд болон тэдгээрийн харилцагч нарт санал болгох
  • Холбооны гишүүн ББСБ-уудын эх үүсвэрийг эрсдэлгүй өрсөлдөхүйц хүүгийн нөхцөлтэй хадгаламж харилцах хэлбэрээр байршуулах нөхцөл санал болгох
  • Биет болон цахим хэлбэрээр мэдээллийг дамжуулах зорилготой.