Сайн байцгаана уу,
Монголын ББСБ-ын Холбооноос жил бүр зохион байгуулдаг оны ШИЛДЭГ ББСБ-уудаар зочилж туршлага судалдаг “ББСБ-ТУР 2020” 6 дахь жилдээ 2020 оны 11 сарын 05 –ны өдөр 09.00-15.00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.
Зорилго: Энэхүү аялалаар Банк бус санхүүгийн салбарын 2019 оны АЛТАН ОД шагналын эзэн шилдгийн шилдэг Транскапитал ББСБ , шилдэг санхүүгийн хүртээмжтэй Централ капитал ББСБ, шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй Мобифинанс ББСБ, 5 тэрбумаас доош активтай ангилалд АЛТАН ОД шагналын эзэн шилдгийн шилдэг Хөгжил финанс ББСБ, шилдэг санхүүгийн хүртээмжтэй Сэкюр финанс ББСБ, шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Ивээл Инвест ББСБ -зэрэг 7 ББСБ- уудаар аялж тэдгээрийн үйл ажиллагаатай нь танилцан, тухайн ББСБ-ын соёл бүтээгдэхүүн үйлчилгээний соёл тэргүүн туршлаыг нүдээр харах боломжийг гишүүддээ олгохоор зорьж байгаа билээ.
Бүртгэл: 2020 оны 11 сарын 02-ны дотор 88024181, 95003321 утсаар бүртгүүлэх бөгөөд оролцогчийн тоо хязгаартай тул эхний 70 оролцогчийг бүртгэнэ.
Жич: 1 ББСБ-аас 1 хүн бүртгүүлэх боломжтой бөгөөд 2020 оны Холбооны гишүүний хураамжаа төлсөн байхыг анхаарна уу.
Хавсралтаар аялалын хөтөлбөр, ББСБ-ын удирдлагуудын оролцогчдод өгөх мэдээллийн танилцуулгыг хүргүүлж байна.
Тодруулах зүйл байвал дээрх утсаар холбогдоорой,