• Home
  • ББСБ-УУДЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

ББСБ-УУДЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

ББСБ-УУДЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны 71 дүгаар  тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д заасны дагуу “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд ББСБ-ын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байна.” гэж заасан байдаг.

Энэ удаагийн сургалт нь 2021 оны  9-р сарын 08-10 ны  өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт  22 ББСБ-ын удирдлагууд  хамрагдлаа.

Сургалтаар ББСБ-ын үйл ажиллагааны онцлог, ББСБ-ын хууль эрх зүйн орчин, хяналт зохицуулалт, ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, тайлагнал, олон улс дахь бичил санхүүгийн салбарын хөгжил, өнөөгийн түвшин, бичил санхүүгийн байгууллагын нийгмийн хариуцлага, харилцагчийн үйлчилгээ, үйлчилгээний байгууллагын стандарт зэрэг сэдвүүдээс гадна ББСБ-уудад зайлшгүй шаардлагатай хэрэг болохуйц мэдээллийг багтааснаараа онцлог давуу талтай боллоо.