• Home
  • ББСБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ 3 ӨДРИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ББСБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ 3 ӨДРИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ББСБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ 3 ӨДРИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.11-д “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд ББСБ-ын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.” гэж заасан байдаг.


Энэ удаагийн “ББСБ-ын гүйцэтгэх захирлуудыг мэргэшүүлэх” сургалт нь 2022 оны 10 дугаар сарын 11-13 -ны өдрүүдэд амжилттай болж 22 ББСБ-ын 24 гүйцэтгэх захирал, удирдлагууд хамрагдлаа.


Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос “Салбарын өнөөгийн байдал, ББСБ-ын онцлог, хууль эрхзүйн орчин”, “ББСБ-ын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй журам, заавар”, “ББСБ-уудад хийгдэж буй зайны болон газар дээрх хяналт шалгалт, ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, холбогдох заавар, тайлан мэдээ ирүүлэх ”, Мөнгө угаах терроризмийг санхүүжүүлэх чиглэл, Компанийн засаглал зэрэг сэдвүүд дээр сургалт орсон бол ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн чиг хандлага, харилцагч үйлчилгээний стандарт, байгууллагын соёл, шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэл, дотоод аудит, шинэ хөдөлмөрийн хуульд орсон өөрчлөлтүүд зэрэг нийт 19 кредит цагийн хичээлээр Холбооны мэргэшсэн багш нар сургалт орлоо.