• Home
  • “ББСБ-ЫН УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

“ББСБ-ЫН УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

“ББСБ-ЫН УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулдаг “ББСБ-ын удирдлагуудад зориулсан сертификатжуулах” сургалт 2020 оны 10-р сарын 7 өдөр эхэллээ.

Сургалтын эхэнд МББСБХолбооны Гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр Холбооны талаарх товч мэдээлэл өглөө.

Гурван өдөр үргэлжлэх сургалтаар харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг хэрхэн мэдээлэх тухай, ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар хичээлийг Хороо болон Холбооны мэргэшсэн багш нар заана. Мөн  ББСБ-ын үйлчилгээний стандарт, харилцагчийн үйлчилгээний талаар, Монголын дотоод аудиторуудын институтээс ББСБ-ын засаглал ба үр дүнтэй дотоод хяналтын механизмыг бий болгох талаар тус тус заах юм. Түүнчлэн сургалтын хүрээнд ББСБ-уудын удирдлагууд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гүйцэтгэлтэй холбогдон гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга зам, арбитр гэж юу болох, арбитрын үйл ажиллагаандаа ашиглах боломж, компанийн тухай хууль болон компанийн засаглалын кодекс, ТУЗ-ийн ажиллах дүрэм зэрэг өргөн сэдвийг хамруулан үзэх юм.

Энэхүү сургалтанд шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-ууд болон ББСБ-уудад шинээр томилогдсон удирдлагууд ЗААВАЛ оролцож, банк бус санхүүгийн салбарын талаар бүхий л мэдээлэл зөвлөгөө зэргийг авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой билээ. Цаашид Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л ББСБ-уудын удирдлагуудыг хамруулж, сертификатжуулахыг зорьж байгаа бөгөөд СЗХ-той хамтран сургалтанд хамрагдаж сертификат авсан хүмүүсийг нэгдсэн бүртгэлд оруулж байна.