“Бэрс Эй Би Эс актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 4 дэхь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 10,000,000 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Арилжааны нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК-ийн Дэд захирал М.Мөнхтуяа нар оролцож үг хэлсэн бол “Бэрс Финанс ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Отгонбат болон “Бэрс Эй Би Эс Актив ТЗК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Болор-Эрдэнэ нар Монголын хөрөнгийн биржийн 6785 дахь удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.