• Home
  • БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛААР ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ДАХИН СОНГОХООР БОЛЛОО

БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛААР ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ДАХИН СОНГОХООР БОЛЛОО

БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛААР ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ДАХИН СОНГОХООР БОЛЛОО

Хяналтын Зөвлөл Дүрэм ёсоор 3 жилд нэг удаа сонгогддог.

Удирдах Зөвлөлийн сонгуульд та бүхнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Дараах шаардлагыг хангасан гишүүн Хяналтын зөвлөлд нэр дэвших эрхтэй.

Хяналтын зөвлөл:

3.6.1 Хяналтын зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хяналтын зөвлөл нь Холбооны гишүүдээс 3 жилийн хугацаатай сонгогдоно. Зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд өөрсдөө сонгоно. 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

3.6.2 Хяналтын Зөвлөлийн гишүүн нь дараах шаардлагыг хангасан этгээд байна;

а. Холбооны гишүүн ББСБ-г төлөөлөх бүрэн эрх бүхий удирдах дээд албан тушаалтан

б. Уг албан тушаалтан нь банк, санхүүгийн салбарт 2-с доошгүй жил удирдах албан тушаал хашаж байсан, ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байна. в. Мэргэжлийн ёс зүйтэй, сонирхлын зөрчилгүй байх г. Банк бус санхүүгийн салбарын хууль, эрх зүйн мэдлэгтэй,

3.6.3 Хяналтын зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. а. Холбооны дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих; б. Холбооны өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх; в. Холбооны Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд зохих хяналт тавих; г. Хууль тогтоомжинд заасан бусад эрх;

3.6.4 Хяналтын зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны тайланг бүх гишүүдийн хуралд тайлагнах, ажлын явц, санал дүгнэлтээ Удирдах зөвлөлд оруулж хэлэлцүүлэх эрхтэй.

3.6.5 Хяналтын зөвлөлийн гишүүд нь шалгасан бичиг баримт, тайлан баланс, санхүүгийн нууцыг хадгалах үүрэгтэй. 

3.6.6 Хяналтын зөвлөлийн гишүүд Хяналтын зөвлөлийн журмыг мөрдөн ажиллана.

3.6.7 Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал нь Хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй.

Хяналтын зөвлөлийн гишүүний шаардлагуудыг хангаж, нэр дэвших сонирхолтой ББСБ-ын удирдлагууд нэр дэвшигчийн анкетаа 2021.04.28-ны дотор nasandelger@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү.

  Утас: 88024181