ГЯЛС КРЕДИТ ББСБ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ГАДААД ГУЙВУУЛГЫН ШИМТГЭЛИЙГ “0” БОЛГОЛОО
Монгол Улс даяар хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ цаг үед “Гялс кредит ББСБ” нь нийгмийн хариуцлагын хүрээнд гадаадад амьдарч буй иргэдийнхээ Монгол Улс руу хийх мөнгөн гуйвуулгын шимтгэлийг бүрэн чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.
“Sendly” аппликейшнийг хөгжүүлэгч “Гялс кредит” ББСБ нь АНУ-д ажиллаж, амьдарч буй иргэддээ зориулан “Sendly” аппликейшнд шинээр хэрэглэгч болж буй бүх хэрэглэгчдийнхээ 500 хүртлэх ам.долларын эхний гүйлгээний шимтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд чөлөөлж, шимтгэлийн зардлыг компаниас хариуцахаар боллоо.
Монгол залуусын хөгжүүлсэн “Sendly” аппликейшн нь гадаадад буй Монголчууддаа зориулсан, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ бөгөөд 2020 оны 5 дугаар сараас эхлэн АНУ-с Монгол руу шилжүүлэг хийж эхэлсэн юм.
“Sendly” аппликейшныг ашиглан АНУ-ын 31 мужийн 4,900 гаруй банкны данс болон дебит картыг холбон 10 минутын дотор Монгол улсын арилжааны бүх банкны данс руу шилжүүлэг хийх боломжтой.
“Sendly” аппликейшнээр дамжуулан хайртай дотны хүмүүстээ шуурхай мөнгө шилжүүлэх, мөн шилжүүлэг хүлээн авагч нь хөл хорионы үед гэрээсээ гаралгүй өөрийн дурын банкны дансандаа хүлээн авах боломжийг олгож буйгаараа давуу талтай.
SENDLY аппликейшн хөгжүүлэгчид:
“Гялс Кредит ББСБ” нь 2015 онд байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоо, валют арилжааны үйл ажиллагаа, Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд АНУ-ын 31 мужид мөнгөн гуйвуулгын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Golden Money Transfer, Prabhu Money Transfer, Moneytun компаниудтай хамтран ажилладаг.