• Home
  • ДЭЛХИЙН БИЧИЛ САНХҮҮГИЙН ТӨВИЙН 24 ДЭХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

ДЭЛХИЙН БИЧИЛ САНХҮҮГИЙН ТӨВИЙН 24 ДЭХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

ДЭЛХИЙН БИЧИЛ САНХҮҮГИЙН ТӨВИЙН 24 ДЭХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
 
Монголын ББСБ-уудын Холбоо нь Дэлхийн бичил санхүүгийн төв (Microfinance centre)-ийн албан ёсны гишүүн бөгөөд бичил санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг солилцох, олон улсын шилдэг туршлагыг судлах, ББСБ-ууддаа нэвтрүүлэх, бичил санхүүгийн хамгийн томд тооцогдох энэхүү чуулга уулзалтанд жил бүр ББСБ-уудаа хамруулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн.
 
Дэлхийн бичил санхүүгийн төвөөс жил бүр бичил санхүүгийн салбарт оролцогчид болох бичил санхүүгийн байгууллагууд, тэдгээрт хөрөнгө оруулагчид болон зохицуулалтын байгууллагуудын дунд зохион байгуулдаг уламжлалтай.

 Энэ удаагийн Бичил санхүүгийн   24 дэх чуулган нь  2022 оны 06-р сарын 29-30  ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд бичил  санхүүгийн салбар, тогтвортой хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон тэдгээрийн хөрөнгө оруулагчдын хамгийн том сүлжээтэй холбогдох боломжууд бүрдэх юм. 

Төлбөр: МББСБХолбоо нь  Microfinance center-н гишүүн байгууллага бөгөөд гишүүнчлэлийн  хүрээнд холбооны гишүүн байгууллагуудаа   хөнгөлөлттэй үнээр оролцох боломжийг олгодог билээ. Энэ удаагийн чуулаган 04 сарын 22-ны өдрөөс өмнө /early bird/  бүртгүүлвэл 689 евро бөгөөд холбооны гишүүн байгууллагууд 650 еврогоор хамрагдах боломжтой боллоо. 04-р сарын 22-ноос хойш бүртгүүлсэн тохиолдолд 765-900 евро хүртэл нэмэгдэхийг  та бүхэн анхаараарай. / Энэ нь зөвхөн чуулганд оролцох төлбөр бөгөөд онгоцны тийз, зочид буудал , аялал, онгоцноос тосох үйлчилгээ гэх мэт үйлчилгээг холбоо нэгдсэн журмаар нь   зохион байгуулж өгөх боломжтой/ 

Бүртгэл: Холбооны гишүүн бус ББСБ болон 04-р сарын 22-с хойш бүртгүүлэх оролцогчийн хувьд үнэ өөрчлөгдөхийг анхаарна уу. Бүртгүүлсний дараа цуцлагдах тохиодолд хугацаанаас хамаараад буцаан олголт хийхдээ 30-100% шимтгэл тооцогддогийг та бүхэн  анхаараарай.

Оролцох ББСБ-ууд та бүхэн хавсралт дах excel маягтыг бөглөн  nasandelger@bbsb.mn имэйл хаягаар 2022 оны 04 сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл хөтөлбөрийг   Agenda :: MFC Annual Conference 2022 (mfc2022.org) холбоосоор авна уу.