Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс санхүүгийн салбарыг урьдчилан сэргийлэх үүднээс гэмт хэрэгтэн, гэмт хэргийн холбогдогч, гэмт бүлэглэлийн гишүүн, тэдгээрийн төлөөлөл хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогыг хувиргах, мөнгө угаах зорилготой этгээдийг санхүүгийн системд нэвтрүүлэхгүй байх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 179 дүгээр тогтоолоор “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ыг баталсан.
Монгол Улсын Их хурал 2022 оны 11-р сарын 04-ний өдөр “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль”-ийг баталсантай холбогдуулан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуурь”-д нэмэлт өөрчлөлт орсон тул Санхүүгийн зохицуулах хорооноос “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ыг дээрх хуулиудтай нийцүүлэх, шинэ зохицуулалтын салбартай уялдуулах нарийвчилсан зохицуулалтыг тодорхойлох зорилгоор тус журмын шинэчилсэн төслийг боловсруулж, “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62.1-д заасны дагуу салбарын оролцогчид болон олон нийтээс санал авч байна.
Тиймээс Гишүүн байгууллагууд та бүхнээс “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ын төсөлд оруулах саналаа 2023 оны 2-р сарын 13-ны дотор МББСБХолбоонд ирүүлж хамтран ажиллахыг хүсье.
Журмын төслийг хавсаргав.
Холбогдох мэдээлэлтэй www.frc.mn/a/4267 холбоосоор танилцана уу.