• Home
  • “ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧИЙН СУРГАЛТ” /анхан шат/

“ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧИЙН СУРГАЛТ” /анхан шат/

“ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧИЙН СУРГАЛТ” /анхан шат/

Банк санхүүгийн академитэй хамтран зохион байгуулагддаг ББСБ-ын “Зээлийн эдийн засагчийн сургалт” /анхан шат/  2021 оны 4-р сарын 19-23-ны өдрүүдэд онлайнаар явагдах тул та бүхэн идэвхитэй хамрагдахыг урьж байна. 

Cургалтын зорилго: Энэхүү хөтөлбөрийн зорилго нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтнүүдэд олон улсын банкны салбарын тэргүүн туршлагыг Монгол Улсын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөлтэй уялдуулсан мэдлэг олгох, зээл олгоход баримтлах арга, хэрэгслийг бодит кейс жишээн дээр тайлбарлан бататгах, ёс зүйн хэм хэмжээг ойлгон таниулах, эрсдэлтэй болон чанаргүй зээлтэй ажиллах аргачлалыг олгоход оршино. 

Зорилтот бүлэг: Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар 1 хүртэлх жил ажиллаж байгаа мэргэжилтнүүд

Сургалтын  арга  хэлбэр:  ZOOM апп ашиглан  онлайнаар явагдах бөгөөд  сургалт  илүү  ББСБ-ийн асуудал дээр суурилсан, зээлийн эдийн засагчдын гаргадаг түгээмэл алдаанаас зайлсхийхэд чиглэсэн, асуудалтай зээлтэй ажиллах кейс сургалт  явагдана. 

Сургалтын огноо: 2021оны 04-р сарын 19-23 ны өдрүүдэд

Сургалтын төлбөр : Гишүүн ББСБ 230,000 төгрөг Гишүүн бус ББСБ 280,000 төгрөг. Сертификат олгоно.

Бүртгэл: nasandelger@bbsb.mn имэйл хаягаар болон 88024181 утсаар 2021 оны 04-р сарын 15-ны дотор бүртгүүлнэ үү. Сургалтын чанараас шалтгаалан хүний тоо хязгаартай болно.

Хавсралтаар сургалтын хөтөлбөрийг хүргүүлж байна. та бүхэн сургалтын хөтөлбөртэй танилцан сургалтандаа бүртгүүлнэ үү.