Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны дэргэдэх “КОМПЛАЕНСЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ”-ийн анхны хурал 2022 оны 03-р сарын 15-ны өдөр 16:00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дараах сэдвээр танилцуулга хийж санал бодлоо солилцов.
Комплаенсын мэргэжлийн зөвлөл байгуулах шаардлага, зорилго, зорилт болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл: Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, КМЗөвлөлийн үүсгэн байгуулагч Д.Цолмон
Санхүүгийн Зохицуулах Хорооноос Банк Бус Санхүүгийн Байгууллагуудад чиглэсэн хэрэгжүүлж буй бодлогын талаар: СЗХ, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн
Санхүүгийн байгууллагуудын эдийн засаг, эрх зүйн асуудал, комплаенсын ач холбогдол: Корпорацын санхүү, Эдийн засаг, эрх зүй судлалын төвийн захирал З.Нарантуяа:
Комплаенсын сарын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллэл өглөө: КМЗ дарга Б.Нямжаргал, КМЗ дэд дарга С.Амартүвшин
Уг хуралд танхимаар 36 хүн, цахим буюу zoom meeting-ээр 34 ББСБ төлөөлөл оролцлоо.
2022 оны 3-р сарыг Комплаенсын сар болгож байгаатай холбоотой сургалтуудыг зарлах, мэдээллүүдийг доорх Facebook группээр дамжуулж явуулах тул та бүхэн грууптээ идэвхтэй нэгдээрэй.
https://www.facebook.com/groups/2404190639723572