МББСБХолбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 9-р сарын 16-ны өдрийн тогтоолоор холбооны Гүйцэтгэх захирлаар С.Жавхлантөгсийг томиллоо. Тэрээр ажлын гараагаа МҮХАҮТанхимд 5 жил ажиллаж эхэлсэн ба эдийн засаг, бизнесийн судалгаа, компанийн засаглалын чиглэлээр төр, олон нийтийн болон хувийн байгууллагад 14 жил ажилласан туршлагатай.
Холбооны Гүйцэтгэх захирлын хариуцлагатай ажлыг хүлээн авснаар гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, дуу хоолой нь болж үйл ажиллагааг нь дэмжих, сурталчлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэх мэт холбооны үндсэн зорилгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно.
МББСБХолбоо нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах, тогтвортой санхүүгийн салбарыг хөгжүүлэх, улмаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг хүргэж, бичил болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хүрэх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бодит дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны гүүр болон ажиллаж байна.
МББСБХолбоо