• Home
  • МББСБХОЛБОО БОЛОН ГРЭЙПСИТИ МОНГОЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГЭЭ СУНГАЛАА

МББСБХОЛБОО БОЛОН ГРЭЙПСИТИ МОНГОЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГЭЭ СУНГАЛАА

МББСБХОЛБОО БОЛОН ГРЭЙПСИТИ МОНГОЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГЭЭ СУНГАЛАА

МББСБХолбоо болон Грэйпсити Монгол ХХК-тай 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгээ сунгаж МББСБХолбооны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр, Грэйпсити Монгол ХХК-н гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг нар гэрээнд гарын үсэг зурав.

Гэрээний үндсэн зорилго нь: Холбооны гишүүн ББСБ-д ПОЛАРИС суурь системийг үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр  нийлүүлж, түрээсээр ашиглуулах, програм хангамжийн шинэчлэлт, өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хамтран хийх, Холбооны гишүүн ББСБ-уудад зориулсан сургалт, мэдээллийг тогтмол хүргэхтэй холбоотой  баримтлах нөхцлүүдийг харилцан тохироход оршино.

Грэйпсити Монгол ХХК нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Банк болон ББСБ-уудад суурь бүртгэлийн програм хангамж болон бусад дагалдах програм хангамжийг үүлэнд суурилсан технологиор түрээслэх, мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг томоохон програм хангамжийн компани юм. Грэйпсити Монгол ХХК-н нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.