Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны гишүүнээр элссэн “Гүмүда финанс ББСБ”-ын захирал Д.Мэндбаяр Өглөөний кофег хамтдаа уулзалтанд урилгаар хүрэлцэн ирж салбарын тухай өөрийн санал бодлоо солилцлоо. Кофетой уулзалтын төгсгөлд Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул Гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр гишүүний батламжыг гардуулан өглөө. Гүмүда финанс ББСБ-ын нийт хамт олонд бидний гэр бүлд нэгдэн орсонд талархлаа илэрхийлье. Та бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин тэлэх болтугай.